Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Бариа заслын эмчилгээ хийх

Зорилго: Биеийн гадаргуугийн бүх суваг судлын дагуу зохих бэлчир, сүвд гараараа цочроох сэдээлт өгч цагаан судлын үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж тайвшруулах, үрэвслийг дарах, өвчнийг намдаах зорилготой.

Заалт. Ямар ч насны хүнд хийнэ. Өвчний хурц үе, архаг өвчин хурцадсанаас бусад бүх тохиолдолд хийнэ.

Эсрэг заалт: Хортой хоргүй хавдар, цусны өвчин, ходоод гэдэсний шархлаа, халуун өвчин, сарын тэмдэг ирсэн үе, жирэмсэн үе, венийн судасны бүдүүрэлттэй үе хийхгүй.

Үйлдлийн технологи. Заслын өмнө гараа угаана.

Өвчтөнг дээш нь харуулан хэвтүүлж эрэгтэйн баруун хөлөөс эмэгтэй бол зүүн хөлөөс эхлэн барина. Заслыг өнжөөд 2 удаа буюу өдөр бүр 5-7 удаа хийнэ.

Анхаарах зүйл.

Спиртийн төрлийн ундаа,  кофе, халуун ногоо хэрэглэхгүй даарч норж болохгүй.

Үйлдлийг хэн гүйцэтгэх. Бариа заслын мэргэжлийн сувилагч

Хяналтыг хэн хийх: Их эмч

 

 

 

 

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?