Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Шавар эмчилгээний аргачлал

Шавар эмчилгээний үйлчлэлээс гол хүчин зүйл нь дулаан бөгөөд бие мөхбодид хариу урвал бий болгосноор эмгэг процессыг багасган арилгахад нөлөөлнө. Шарав нь арьсан дахь мэдрэлийн судлалын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодийн үйл ажиллагааг нөхөн сэргээх буюу сайжруулна.

Шавар эмчилгээг гол төлөв рашаан эмчилгээний биеийн тамир иллэг механик буюу физик эмчилгээ, сувилгааны нөөц зэрэгтэй хослон хэрэглэнэ. Бие махбодийн онцлог байдлыг харгалзаж үйл онош, лабораторийн бүх талын нарийн шинжилгээний дара ашавар эмчилгээг өвчтөнд олговол бүр ч зохимжтой. Ихэвчлэн орчин нөхцөлд дассаны дараа өвчтөнийг эхлээд рашаанд оруулж дараа өдөр нь шавар эмчилгээ заах ба сувилалын дэглэлмийг нарийн чанд сахих талаар анхаарах хэрэгтэй.

Шавар эмчилгээг голчлон өглөөний хоолноос хойш 40-60 минутын дараа олгож, шаврын процедур, үдийн хоолны хоорондох хугацаа нь 2 цаг орчим байвал зохимжтой. Нэг өдөрт шавах эмчилгээтэй иллэг, утлага гэх мэт нийцэж болох ба эдгээрийг шавар эмчилгээнээс өмнө хийх нь тохиромжтой.

Нэг өдөрт шавар эмчилгээтэй нийцэхгүй процедур.

Рашаанд орох, усан эмчилгээ, дөрвөн мопиний ванн, физик эмчилгээнүүд болно. Өвчтөн шавар эмчилгээ хийлгэж буй үед биеийн ачаалал ихэсгэх, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хориглоно. Шавар тавих халуун эхлээд 38-40° үргэлжлэх хугацаа 15-20-30 минут, Шавар хийлгэж дуусмагц амрах өрөөнд 30 минут амарна.

Шавар эмчилгээг өдөр өнжөөд буюу хоёр өдөр дараалан тавьж өнжөөн журмыг баримтална. Курс эмчилгээ 10-12 удаа шавар эмчилгээг өөр төрлийн процедуртай хослох хамгийн түгээмэл хэлбэр бол рашаан ваннтай салаавчлан олгох арга мөн.

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?