Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Дэвтээх засал буюу усан рашаан гэж юу вэ?

Дэвтээх засал буюу усан рашаан нь их эртний гарал үүсэлтэй. Өвчин эмгэгтэй хүн малын сэвсээр биеэ бигнэж, арьсаар нь битүү ороож өвчнөө анагаах уламжлал нь энэхүү засалд хамаардаг. Мөн байгалийн рашаан ус, эмийн ургамал, цэцгийн хандыг ашиглан гэрийн нөхцөлд рашаан бэлтгэж өвчин эмгэгээ анагаах боломжтой. Монголын уламжлалт анагаах ухаанд маш олон усан засал буюу дэвтээх засал байдаг. Үүнээс таван тансаг рашаан, шилмүүст рашаан, шимт рашаан, барагшууны рашааны талаархи мэдээллийг танд хүргэе. Эдгээр рашааныг Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Техник Үйлдвэрлэлийн Корпорацийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэж, корпорацийнхаа эмийн сангуудаар худалдаалдаг аж. Эдгээр ханд нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, амьсгал, зүрх судас, элэг бөөрний хурц дутагдалтай, арьсны идээт өвчинтэй, цусны даралттай, ургамлын харшилтай хүмүүст тохиромжгүй юм.

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?