Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

1. Ядаргаа гэж юу вэ?

Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрч болно. Тухайлбал:

  • Бүхий л өдрийн турш ядарна
  • Өдөр тутмын үйл ажиллагаагаа хийх үед амархан ядарна.
  • Амараад сэрэхэд алжаал тайлагдсан мэдрэмж төрөхгүй байх Хүн бүр ядардаг гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд энэ байдал нь богино хугацаагаар илэрдэг бөгөөд шалтгааныг тодорхойлоход хялбар байдаг.

2. Ядаргаа яагаад үүсдэг вэ?

Хүмүүст ядрах мэдрэмж үүсгэх маш олон шалтгаан байдаг. Огт унтахгүй байх, удаан хугацаагаар хангалттай унтаж чадахгүй болон унтсан ч сайн амарч чадахгүй байх нь ядаргаа үүсэхэд нөлөөлөх гол шалтгаан юм. Мөн биемахбодын эмгэгүүд болох цусны даралт ихсэх, чихрийн шижин, цус багадалт болон сэтгэл гутрал, стресс, сэтгэл түгшилт гэх мэт сэтгэл хөдлөлийн эмгэгүүд нь архаг ядаргааг үүсгэх шалтгаанууд болдог. Эцэст нь хэлэхэд хэт их ачаалалтай ажиллах, хэт бага ачаалалттай ажиллах, тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх, жин ихсэх гэх мэт амьдралын хэв маягын олон өөрчлөлтүүд нь ядаргаа үүсгэх хүчин зүйлс болно.

Ядаргаа үүсэхэд илрэх шинж тэмдэг

Хэрэв танд заримдаа ядрах мэдрэмж төрдөг бол энэ нь сэтгэцийн болон биемахбодын эмгэгийн шинжүүдээр илэрч болно.

  • Их унтах
  • Эрч хүч буурах
  • Анхаарал төвлөрүүлэх чадвар буурах
  • Шийдвэр гаргахад төвөгтэй болох
  • Хэт мэдрэг болох
  • Гонсойх
  • Сэтгэл гутрах
  • Сэтгэл түгших
  • Гэмтэл болон осолд өртөх эрсдэл ихсэх

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?