Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Ядаргааг эмчлэх эмийн эмчилгээний талаар:

Та бүхэнд ядагаа гэж юу болох талаар өмнө нь нийтэлж байсан билээ. Тэгвэл одоо ядаргааг эмчлэх аргуудын талаар цуврал болон нийтлэхээр боллоо.

Юуны түрүүнд ядаргааг эмчлэх өвөрмөц эмчилгээнийн арга байхгүй гэдгийг анхаараарай. Харин эрүүл агаар, нар салхинд сэтгэл тайвшруулах тохь тухтай орчинд амрах нь  ядаргааг эмчлэх хамгийн эрүүл бөгөөд боломжийн арга болж байна.

Хэрэв биемахбодын болон сэтгэцийн эмгэгээс болж ядаргаа илэрсэн бол суурь эмгэгийг эмчилэхэд ядаргааны шинж тэмдэгүүд буурна. Зарим нэг хүмүүст сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээ илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Эмийн эмчилгээ нь ядаргааг арилгаж тайвшруулах үйлдэлтэй хэдий ч бас донтолтыг үүсгэж болно. Энэ нь та эмчилгээний явцад эмийн тунг бага багаар нэмж байснаа эмээ хэрэглэхээ шууд зогсоомогц таньд илэрч буй ядаргааны шинжүүд улам хүндэрнэ гэсэн үг юм. Эдгээр эмийн бэлдмэл нь жирэмсэн үед болон архи мансууруулах бодистой хамт хэрэглэхэд биед хортой үр дагавар үзүүлдэг.

Ядаргааг эмчлэхийн тулд хэрэглэж байгаа зарим эмийн бэлдмэлийг хэрэглэхдээ дараах зүйлийг байнга санах хэрэгтэй:

  • донтолт бий болгож болно
  • жирэмсэн үед урагт хор хөнөөлтэй
  • архи болон мансууруулах бодистой хамт хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай.

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?