Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Архаг ядаргааг хэрхэн даван туулах вэ?

Ядаргаа үүсгэх шалтгаануудыг тодорхойлох Та ядраад байгаа шалтгаанаа тогтоох нь маш чухал. Та нойр, сэтгэл хөдлөлийн шалтгаан, амьдралын хэв маягын шалтгаан зэргээ жагсаан бичээд өөрт тань ядаргаа үүсгэж байгаа шалтгаануудыг мэдэж авсан байх нь чухал.

Хэрэв та одоо болтол өөртөө итгэлгүй байгаа бол та эмчийн зөвөлгөө авах шаардлагатай. Та нэгэнт шалтгаанаа тодорхойлсон бол ядаргаагаа даван туулах арга замуудыг төлөвлөж эхлэх хэрэгтэй.

Хэрэв та сайн унтаж чадахгүй байгаа бол эмчтэйгээ энэ талаар зөвлөлдөх хэрэгтэй.

Хэрэв таны ядаргаа биемахбодын эмгэгээс үүдэлтэй гэдгээ тодорхойлсон бол энэ асуудлаа хэрхэн эмчлэх талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Хэдийгээр архаг эмгэг нь нэн даруй эмчлэгдэхгүй боловч шинж тэмдгийн эмчилгээ хийснээр таны ядарч сульдах байдал харьцангуй багасана.

Хэрэв таны ядаргаа сэтгэл хөдлөлийн шалтгаанннс үүдэлтэй гэдгээ тодорхойлсон бол энэ асуудлаа эмчлэх талаар эмч болон зөвөлгөө өгөгчтэйгээ ярилцах хэрэгтэй. Мөн та тайвшруулах амьсгалын дасгал хийх аргыг эзэмшээрэй.

Хэрэв таны ядаргаа амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгээ тодорхойлсон бол дараах үйл ажиллагааны төлөвлөгөө рүү анхаарлаа хандуулаарай. Амьдралын хэв маягийн өөрчлөлтийг шийдвэрлэх Ядаргаа үүсэхэд нөлөөлж буй амьдралын хэв маяийг өөрчлөх нь маш чухал зүйл юм.

Та юу хийж болох талаар хэд хэдэн жишээ дурдъя: •

Алжаал тайлж болох богино хугацааны амралтаа авч өөрийнхөө зарим нэг амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийж эхлээрэй.

• Та доор дурьдсан тайвшруулах амьсгалын дасгал хийх аргыг эзэмшээрэй.

Хэрэв та хэт их ачаалалттай ажиллаж байгаа бол та өөрийнхөө ажлын ачааллыг багасгах арга замыг хайгаарай. Жишээлбэл: гэртээ байгаа хүмүүсээсээ туслалцаа гуйх, ажил олгогчоосоо тусламж хүсэн ажиллах цагыг багасгах талаар асуух.

Хэрэв та хэт бага ачаалалттай ажиллаж байгаа бол та хийж байгаа ажлаа эргэн харж, өөрийгөө илүү завгүй болгож болно. Жишээ нь: олон нийтийн клубын үйл ажиллагаанд оролцох, сайн дурын ажил хийх, сонирхол татах шинэ зүйл олж авч, оролдох

Хэрэв та илүүдэл жинтэй бол элсэн чихэр, өөх тосыг хязгаарлаж, аль болох бага идэхийг хичээгээрэй. Ингэснээрээ та эмчтэйгээ хоолны дэглэмийн талаар зөвлөлдөхөд үр нөлөөтэй юм.

Хэрэв та амархан залхдаг бол идэвхитэй үр бүтээлтэй амьдрахын тулд өдөр тутмын зарим нэг үйл ажиллагаагаа шинэчлэн төлөвлөх хэрэгтэй болно.

Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэггүй бол аажим аажмаар байнгын дасгал хөдөлгөөн хийх дэглэм тогтоохыг зөвлөж байна. (хэрэв та 65-аас дээш настай болон ямар нэгэн биемахбодын эмгэгтэй бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй)

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?