Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Мэндчилгээ


Бид эрхэм та бүхэнд энэ өдрийн амар амгаланг Рай амралт, сувиллын хамт олны зүгээс айлтгаж байна. Манай хамт олон та бүхнийг халуун дулаан тав тухтай орчинд хүлээж авч гэртээ байгаа мэт тав тухыг мэдрүүлэх болно.
Бид таны бие, сэтгэл, оюун санааны тань бүхий л алжаалыг арилгахын тулд “АМРААХ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ” санал болгож байна.

  • Манай амралтын газар нь эн тэргүүнд харилцагч таныг тав тухтай орчиндоо хүлээж авч,   бүхий л эмчилгээ, сувилгаа, хоол унд, тоглоом наадам, аялал зугаалгын үйлчилгээ бүрээ халуун дулаан чин сэтгэлээр хүргэхийн төлөө ажилладаг.
  • Өвөржанчивлангийн рашааныг мэргэжлийн эмчийн зааврын дагуу хүртэж, хоолны шингэцээ сайжруулж, эд эс бүхнээ тэтгэж тамир тэнхээгээ сэргээх болно.
  • Уламжлалт анагаах ухааны эмчээр бүтэн биеийн бариа засал хийлгэж биеийнхээ алжаал ядаргааг нэг мөсөн арилгах боломжтой.
  • Хөдөөгийн буйдхан нам гүм орчинд их хотын шуугианд амьдралын хэмнэлд ядарсан тархиа амрааж дараагийн их ажил, их амжилтандаа бэлдэж чадна.
  • Фитнесс өрөөнд хичээллэж, цана чаргаар гулгаж, бильярд,сагсан бөмбөг, теннис тоглож хөдөлгөөний дутагдалаас ангижрах боломжтой.
  • Саун, жакузид сууж, усан эмчилгээ хийлгэж их ажлын дараах алжаалаас бүр мөсөн салах болно.
  • Амрах хугацаандаа 3-5 км зайд байрлах байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудаар аялаж цэвэр агаарт, идэвхитэй хөдөлгөөнтэй амарч, сэтгэлээ сэргээж, мэдлэгээ нэмэгдүүлж, зургийн цомгоо баяжуулна.

Манайхыг зорихоор шийдэж буй, хүрэлцэн ирж байсан бүхий л зочиддоо Рай амралт сувиллын газрын хамт олны зүгээс таньд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөж байна.

Манай хамт олон таньд үйлчилсэндээ үргэлж баяртай байна.

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?