Видео танилцуулга

Нийтийн сүлжээ

 

Танилцуулга



  
Рай амралт, сувиллын газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнө эртнээс Монголчуудын үр шимийг нь хүртэж ирсэн Өвөржанчивлангийн рашааныг түшиглэж, 2010 онд байгуулсан 4 одтой зочид буудлын хэмжээний үйлчилгээ, тохижилт бүхий амралт сувиллын цогцолбор юм.
Өвөржанчивлангийн рашаан нь 10 гаруй төрлийн эрдэс бодис, элемэнтүүдийг агуулсан бөгөөд рашааныг байгалийн ундарганаас нь хүртэх нь ходоод гэдэс, элэг цөс, нойр булчирхайн архаг үрэвслүүд, үе мөчний өвчнүүдийг анагаах увидастай хэмээдэг.
Манай рашаан сувилал нь

  •   Уламжлалт эмгүй эмчилгээ
  •   Нөхөн сэргээх физик эмчилгээнүүдээр биеийн алжаалыг тайлах
  •   Тав тухтай орчинд
  •   Цэвэр агаар
  •   Байгалийн сайхан
  •   Анир чимээгүйн дунд
  •   Найрсаг хамт олны халамжинд

амарч өөрийн дуртай соёл спортын тоглоомуудаар сэтгэлээ сэргээн өөрийгөө бүрэн дүүрэн цэнэглэх боломжийг олгодог.
Манайх

  •   4 машины битүү граж
  •   Хашаан дотрох 30 машины ил зогсоол
  •   Гэрээт хамгаалалтын албатай

тул та бүхний унааны бүрэн бүтэн байдалд бид анхаарал хандуулж чадна.

Манай амралт, сувилалын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхөдөөрөө амарч сувиллуулах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хүн бүрийн сонирхолд нийцсэн орчныг бий болгохын төлөө цаг ямагт хичээн ажиллаж байна.
Манайд амарч, сувиллуулсанаар дараах газруудаар очих боломжтой юм.

  1.   Янгиртай хад
  2.   Хүслийн мод
  3.   Тамгатай хад
  4.   Эмэгтэй хүний шүтээн уул
  5.   Эрэгтэй хүний шүтээн уул
  6.   Нүдний рашаан

Бид харилцагч нэг бүрт тав тухыг мэдрүүлэхийн тулд амралтын газрынхаа багтаамжийг 40 хүнээс хэтрэхээргүй зохион байгуулсан бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр зочин нэг бүрийн тав тухтай, сэтгэл хангалуун амралтын төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаадаа баяртай байдаг.
Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын Архуст, 5-р баг, Өвөржанчивлангийн рашаан сувиллын дэргэд байдрлаж байна. Амралт сувилал нь Улаанбаатар хотоос шууд замаар 75, Эрдэнэ сумаар дайрдаг, засмал замаар 105, Төв аймгаас 70 км-т зайд оршдог.

                                                                                                Бид таны төлөө байх болно.

SPA гэж юу вэ?

Spa гэдэг нэрний тухайд латин “Sanus Per Aquae”(SPA) буюу “усаар эмчлэхүй” гэсэн үгнээс гаралтай ажээ. Тодорхойлбол Spa гэдэг нь байгаль дээрх халуун хүйтэн рашаан усаар биеэ эмчлэх зорилго, шаардлагаар бий болжээ.Монголчилбол рашаан сувилал, шавар эмчилгээ гэж ойлгож болно. SPA гэж юу вэ?